Загас үржүүлгийн ажил гурван жил үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн хүнсний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Түйн голд загас үржүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар тус голд 560 гаруй Зэвэг, Хадран төрлийн загасыг нутагшуулахаар тавиад байгаа бөгөөд 2016, 2017 оны хавар дахин загас нэмж нутагшуулах аж.
1986 онд байгуулсан Бор балгасын услалтын системийн толгойн барилгыг ашиглан, 14439.9 м.куб усны багтаамж бүхий ус сэлгэх бүрэн боломжтой цөөрмийг ашиглалтад оруулан ийнхүү загас үржүүлж байна.
Сонирхуулахад, Аймгийн төвийн зүүн талаар 4.8 км урттай зурвасыг байгуулсан байна. Тус зурвас нь үржүүлж буй загас, Түйн голын ногоон байгууламжийг хамгаалах болон нэмэгдүүлэх зорилготой аж.
Б.Мөнхзул