Цанын оны шилдэг оюутнууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-30 11:46:57

"Оюутны аварга 2015" гүйлтийн цанын тэмцээн 12 дугаар сарын 26-27-нд “Скай резорт” цанын баазад болж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээний нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг улсын их, дээд сургуулиудын захирлууд оролцож, оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчилах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийсэн юм. "Оюутны аварга-2015" гүйлтийн цанын тэмцээнийг МОСХ, Монголын цанын холбоо /Ерөнхийлөгч Д.Хишигжаргал/ хамтран зохион байгуулав.

Наадмын нийлбэр дүнгээр: 1-р байр МУБИС, 2-р байр ҮБТДС, 3-р байр МОН-АЛТИУС ДС, 4-р байр БХИС, 5-р байр Аварга дээд сургууль, 6-р байр ШУТИС тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ.

Д.Өлзий

 

Related news