Лавров: Сирийн цэргүүдийг сургаж буй нь нууц биш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-11 14:24:25

МОСКВА. /Reuters/. Манай улс Сирид цэргийн тусламж дэмжлэг үзүүлэхээ зогсоохгүй ч нэмэлт ямар нэгэн алхам хийхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Лавров өнөө өглөө Москва хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Оросын армийн мэргэжилтнүүд зэвсэг хэрхэн ашиглахыг Сирийн засгийн газрын хүчнийхэнд зааж байгаа нь нууц биш” гэжээ.

Түүний хэлснээр, шаардлагатай тохиолдолд олон улсын хуулийг бүрэн мөрдөн ОХУ нэмэлт алхам хийх аж.

ОХУ Сири рүү цэргүүдээ илгээж, нөлөөгөө бэхжүүлж байна гэж Өрнөдийн улсууд мэдэгдэн Москвад шахалт үзүүлэх болсон юм. ОХУ-тай нягт харилцаатай Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадыг огцрохыг АНУ болон бусад улс шаардаж байгаа билээ.

Г.Доржханд

 

Related news
Comments