Цементийн үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 12:58:21

2015 онд тус аймгийн амьдралд болсон эерэг үйл явдлын нэгээр цементийн үйлдвэрийн суурь тавигдсан явдал тооцогдож он дарааллын бичигт тамгалагдав. Харин уг үйлдвэрийг ашиглалтад оруулах үйл явцыг бүх талаар дэмжих шаардлагатай байна.

ШУӨЗО-ны «Өркен-Алтай» компанитай хамтран Сагсай суманд байгуулж эхэлсэн энэ үйлдвэр ашиглалтад ороход уут цементийн үнэ ханш 20-30 хувиар буурна гэж «Даваат» компанийн захирал Х.Баян (хуучин аймгийн ИТХ-ын дарга байсан) ярьж байна. Одоогоор тус аймагт ОХУ, БНХАУ-аас импортоор ирдэг уут цементийн үнэ 12-14 мянган төгрөг байгаа тул үндэсний үйлдвэртэй болвол барилгын энэхүү үндсэн материалын үнэ буурч, модон материалыг хэмнэн, маш цөөхөн ой модоо гамнах ач холбогдолтой болно. 

                 Ш.Айзаря                                

Related news