Завханд малын хулгайн хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 09:12:15

Завхан аймагт өнгөрсөн онд мал хулгайлах 21 гэмт хэрэг бүртгэгдсэн нь  өмнөх оныхоос 20 хэргээр буюу 68,8 хувиар буурсан байна. Малын хулгайн илрүүлэлт урьд оны мөн үеэс 73,7 хувиар өсчээ.    

Өнгөрсөн онд тус аймаг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллажээ.

Хөтөлбөрийн хүрээнд малын хулгайн гэмт хэрэг, сэжигтэй этгээдүүд, тэдгээрийн бүлэг бөөгнөрлийн талаар мэдээлэл цуглуулах, шалгах, малын хулгайч нарын болон үнэтэй мал, эдлэлийн судалгааг шинэчлэх, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулжээ.

Мөн “Хяналт шийдвэрлэлт -2015” нэгдсэн арга хэмжээгээр аймгийн нутаг дэвсгэрийн найман чиглэлд мал тууварлан яваа болон мах, малын бүтээгдэхүүн тээвэрлэж яваа иргэдэд хяналт тавьжээ.   

 Б.Мягмарсүрэн

Related news