ЗАВХАН: Хуурайшилтын зэргийг бууруулахаар үүлэнд зориудаар нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-08-02 14:42:48

Улиастай, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан бороо-1 экспедиц нутгийн хойд хэсэгт үүлэнд зориудаар нөлөөлснөөр аймгийн ихэнх нутагт хур тунадас оржээ.


Энэ сарын 1-2-нд шилжих шөнө нутгийн хойд буюу Баянхайрхан, Баянтэс сумын чиглэлд үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэх ажлыг явууллаа.


Үүлэнд зориудаар нөлөөлснөөр өдөртөө Отгон сумын нутгаар 0.0мм аадар бороо орсон. Шөнөдөө ихэнх нутгаар 0.0-7.0мм бороо орлоо. Хамгийн их нь Баянхайрхан сумын нутгаар 7.0мм, Баянтэс сумын нутгаар 5.0мм, Сонгино 4.0мм, Сантмаргаз сумын нутгаар 2.0мм бороо орсон байна.

Завхан аймаг 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Энэ жил гэхэд нийт 16 удаагийн үйл ажиллагаа явууллаа гэж Завхан аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Ташрамд Завхан аймгийн ихэнх суманд 7-р сарын 27-ны өдрийн байдлаар хуурайшилтын дөрөвдүгээр зэрэглэл буюу нэн аюултай түвшин тогтсон тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Үүлэнд зориудаар нөлөөлснөөр нийт нутгаар хуурайшилтын зэрэг бага зэрэг буурсан байна. Ялангуяа 2.0 мм дээш бороо орсон сумуудын нутгаар хуурайшилтын зэрэг буурсан байна.

 

Related news