Говь-Алтайн сүрэг таван төрөл дээрээ өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр оны эцэст 2 921.8 мянган мал урьдчилсан дүнгээр тоологдсон нь өмнөх оныхоос таван төрөл дээрээ өссөн дүн харагдаж байгаа юм.
Нийт сүргийн дотор адуу 88.4 мянга, үхэр 58.8 мянга, тэмээ 34.7 мянга, хонь 909.1 мянга, ямаа 1 830.7 мянга тоологдоод байна. Бүх сум мал сүргээ таван төрөл дээр нь өсгөснөөс хамгийн олон малыг Дэлгэр, Цогт, Эрдэнэ, Халиун, Баян-Уул сумд тоолуулжээ. Тэд 202 739- 236 000 толгой мал тоолуулсан дүнтэй байна. Хөхморьт сум 7993 адуугаар, Бигэр сум 5404 үхрээр, Төгрөг сум 4901 тэмээгээр, Тонхил сум 94998 хониор, Эрдэнэ сум 161 259 ямаагаар бусдыгаа тэргүүлж байгаа урьдчилсан дүнтэй байгаа ажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол