Шатарчин Ц.Ашид хүү Арабын үзэгчдийн талархлыг хүлээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-07 12:11:06

Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод "Al Ain Classic - Masters"  олон улсын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн урилгаар оролцсон 12 настай Ц.Ашид хүү үзэгч олны талархлыг хүртжээ.

Тус тэмцээнд 31 орны 127 шатарчин оролцсоны 65 нь дэлхийн шилдэг буюу шилдэг Их мастерууд байв. Монгол Улсаас "Зууны шатар" клубын тамирчин Цэцэг-Өлзийн Ашид урилгаар оролцож, амжилттай тоглосон бөгөөд түүний зарим өрөг маш сонирхолтой болов. Тухайлбал, Франц улсын эмэгтэй Их мастер Сафранска Андатай хараар тоглон хожсон нь үзэгч олны бахархалыг төрүүлжээ. Түүний энэ амжилтыг мялааж, ОУИМ, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан Алексей Широв хүүд урмын үгээ хэлж, амжилт хүсэн, зөвлөгөө өгсөн байна.

Д.Өлзий

Related news