Нэгдүгээр сарын 08-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Алтайн хүдэр компанийн ажилчид байгууллагынхаа оффиссын байранд суулт хийнэ.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсэн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
10.30 цагт Хотын захиргаа Харвардын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал солилцох уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно.
10.50 цагт “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржид болно.
11.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний (тендер) талаар мэдээлэл хийнэ. /Хаяг: Дашчойлон хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын дэргэд/ Утас: 99083216, 70111090
11.00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Жамбын Жамъян агсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа Одон орон геофизикийн судалгааны төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт МҮЭХ өөрийн байрандаа 2015 онд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Гааль, Татварын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооноос ГТЕГ-ийн байрны 7 давхарт мэдээлэл хийнэ.
12.00 цагт АСЕМ-ын зочдод үйлчлэх 600 хөтөч орчуулагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажилгааны албан ёсны нээлт "Чингис" зочид буудалд болно.
15.00 цагт БСШУЯ-нд “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ буюу MHI-ийн нээлтийн ажиллагаа болно.
17.30 цагт "Нийтэд Нээлттэй Онлайн сургалт гэж юу вэ?" сэдэвт танилцуулга Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.