Баян-Өлгийд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 09:53:15

Өчигдөр орон нутгийн цагаар өглөөний дөрвөн цаг тавин минутын орчимд Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн чиглэлд 10 км-ийн зайд Хужирт багийн “Хужирт” гэдэг газарт газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт 3,8 магнитутын хүчтэй болсон бөгөөд унтаж байсан хүмүүс сав суулганы доргих дуу чимээ мэдэрсэн, онцын аюул осол гараагүй гэж газар хөдлөлтийг тандах байгууллагын мэргэжилтэн К.Амангелдь мэдээллээ.

Ш.Айзаря

 

 

Related news