1998.81 төгрөгийн хаалтын ханшаар 11.0 сая ам.доллар нийлүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-12 12:17:14

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж арилжааны банкуудад 1998.81 төгрөгийн хаалтын ханшаар 11.0 сая ам.доллар нийлүүлжээ.

Мөн өдрийн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал, 20.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг тус тус ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдааг валютын дотоод зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол банк долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцох оломжтой юм. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Ч.Ариунболд

 

Related news