Дулааны тавдугаар цахилгаан станц барих газрыг ихэнхийг чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод барих Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас одоогоор 19-ийг нь чөлөөлөөд байна.
Эрчим
хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, стратегийн анхны бүтээн байгуулалт болох төсөл нь 300 мегаватт цахилгаан,
340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхыг НЗДТГ мэдээлэв.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ДЦС II”-ын
үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий
орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Хууль эрх зүй, техникийн үндэслэлийг хангаж, талбайн судалгаа, дэд бүтцийн
холболтын нөхцөлийг иж бүрэн
бүрдүүлсэн байгаа. 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд
буй Дулааны тавдугаар
цахилгаан станцын үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, эрчим хүчний системд дутагдаж буй чадлыг нөхнө.
Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий
Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 1, 3, 4 дүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн
нэгжийг цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх ажээ.
Ulaanbaatar