Сэлэнгийн цагдаагийн ажилтан "Цагдаагийн алдар" шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:22:32

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наранг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, Цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24 жил ажиллаж байгаа юм. Шинэ оны өмнөхөн тэрээр бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсэний учир энэхүү шагналаар шагнуулсан байна.
Цагдаагийн алба хаагчийн хувьд гарсан хэргийг илрүүлэх гэдэг бол хамгийн том гавьяа, хамгаас илүү бахархал байдаг хэмээн Цагдаагийн газрын удирдлага онцлон хэлсэн юм. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news