СЭЛЭНГЭ: Өнгөрсөн шөнө 2-15 мм хур тунадас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-25 13:07:40

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх Бороо-1, 2, 3 экспедициүд тус аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр, Мандал сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

 

Дээрх багийн үйл ажиллагааны нөлөөгөөр өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар 2-15 мм хур тунадас орлоо.

 

Тодруулбал Сэлэнгэ бороо-1 экспедиц 7-р сарын 24-ний 20.32 цагт Баянгол сумын Баянголын дэн хэмээх газарт, Бороо-2 экспедиц 20.40 цагт Хушаат сумын Соёмбот уул, Бороо-3 экспедиц 22.23 цагт Хүдэр сумын Шоргоолж гэх газруудад тус тус цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан байна.


Үүний үр дүнд  Сүхбаатар, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Зүүнхараа, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат суманд 4.0-16.00 мм хур тунадас тус тус  оржээ.

 

Related news