Аймгийн ЗДТГ-ын байрны нэг хэсэг усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:24:16

Энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын байрны баруун жигүүр дэх МАН-ын хорооны Төв байрны 3 давхраас их хэмжээний ус алдаж, 1, 2 дугаар давхрын өрөөнүүд усанд автжээ.

Баянхонгор аймгийн Монгол ардын намын хороо намын гишүүд, дэмжигчдийнхээ хандив тусламжаар тус байрыг 1975-1978 онд барьсан байна. 2012 оны орон нутгийн ээлжит сонгуульд ард түмний олонхийн саналаар сонгогдон ажиллаж буй орон нутгийн удирдлагууд 2013 онд тус байрын өмчлөлтэй холбоотой маргааныг үүсгэсэн байдаг. Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын шат шатны хуулийн байгууллагад хандаж намын байрны 2 болон 3 давхрыг хааж, ашиглах боломжгүй болгожээ. Дээд давхрууд руу ЗДТГ-ын шатаар өгсөж ордог байсныг нь хааснаар МАН-ын хорооныхон байр руугаа орох боломжгүй болж зөвхөн нэг давхартаа гадагш гарах хаалга гарган ажиллаж байсан аж. 

Б.Мөнхзул

Related news