Алтай сумын сургуулийн дотуур байр үнсэн товрог болтлоо шатлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:30:45

Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байр үнсэн товрог болтлоо шатлаа. 

Сурагчид нь байргүй болсон нь гай дайрсан хэрэг болсон ч тэд өвлийн амралтандаа байсны ачаар аз дайрч аюулд өртөөгүй амьд мэнд үлдэв. Энэ сарын 17-ны үүрээр учир битүүлэг байдлаар гарсан түймрийн гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг хараахан тогтоож амжаагүй байна. Онцгой байдлын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Г.Бауыржан энэ талаар өгсөн тайлбартаа, түймэр гарсан тухай мэдээ авмагцаа тухайн сумын мэргэжлийн анги ажиллаад нэмэр болсонгүй. Манайхаас гал унтраагчид очсон ч зориулалтын машинаа хотоос 15 км-ээс илүү зайнд ажиллуулах боломжгүйн учир «Суат» компаниас цистернтэй ус явуулаад ч дийлээгүй, түймэр үргэлжилсээр байлаа гэв.

1980-аад онд баригдсан уг модон байшин бүрэн шатаж дууссан тухай өчигдөр сургуулийн захирал Х.Нурлан мэдээлсэн байна.

Ш.Айзаря

Related news