"Ачааны машинтай иргэд”-тэй уулзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ, Цагдаагийн хэсэгтэй хамтран "Ачааны машинтай иргэдтэй" уулзах уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд 120 гаруй жолооч хүрэлцэн ирсэн байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангуулахад чиглэгдсэн аж. Тиймээс ч дан том машины жолооч нарт тусгайлан урилга хүргүүлжээ.
Уг уулзалтыг Ерөө сумын ЗДТГ-ын албан хаагчид, ойн анги, цагдаагийн ажилтнуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд шинээр гарсан хуулийн талаарх сурталчилгааг өгч, гарын авлага тарааж мэдээллээр хангасан байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг