Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-19 14:54:47

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2003 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд 2007, 2009, 2012 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын хэрэгцээ шаардлагатай уялдуулан биеийн тамир, спортын салбарын хүчин чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд салбар байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна гэж салбарын яам үзэж байна.

 

Related news