Хятадын пара наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭХятадын ес дэх удаагийн пара наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Сычуань мужийн төв Чэндү хотын Шуанлю спортын төвд нээлтээ хийлээ.
Найм хоногийн хугацаанд үргэлжлэх спортын тус арга хэмжээнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Шинжааны үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпус, Хонгконг, Макаогийн онцгой бүсийн 35 багийн 2300 гаруй тамирчин спортын 12 төрлөөр аваргын төлөө өрсөлдөх юм. Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ажлын албаны дарга Ван Юн наадмын нээлтийн ажиллагааг эхлүүлж үг хэлжээ.
Хөх хот Б.Занданхүү
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days
Comments