Орхон сумын тамирчин УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:43:24

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд Булган аймгаас 3 тамирчин оролцсоноос Орхон сумын 3-р багийн харьяат Ч.Ганзориг хүрэл медал хүртлээ.

Ч.Ганзоригийн дасгалжуулагч багш нь Орхон суманд биеийн тамирын багшаар ажиллаж байсан н.Цэвэгмид юм. Дасгалжуулагч  болон Ч.Ганзориг нарт нутгийн удирдлагуудын зүгээс баяр хүргэж, цаашдын спортын замд нь амжилт хүслээ. Ч. Ганзориг нь 1998 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн, 10 настайгаасаа эхлэн боксын спортоор хичээллэжээ.

П.Батням

Related news