Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:42:16

Дорноговь аймгийн ЗДТГ, ХХАА, Онцгой байдлын хэлтсээс зудтай байгаа таван суманд өвс тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан  Ажлын хэсэг Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх суманд ажиллаж өвөлжилт хүндэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан улсын нөөцийн өвсийг үнэ төлбөргүй өгч байгаа бол аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс түр ажлын байр хөтөлбөр хэрэгжүүлж өвөлжилт хүндэрсэн зарим айл өрхүүдэд туслах ажлыг зохион байгуулж буй. Одоогийн байдлаар Сайншанд сумын эрхэлсэн ажилгүй 10 орчим залуу аймгийн Онцгой байдлын ажилтнуудтай хамт пургон авто машинаар явж зудтай байгаа сумдын  зарим малчдын гэрт очин хашаа хороог нь дулаалах зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Related news