Арилжааны банкуудад 14 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 12:16:22

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2007.90 төгрөгийн нэг ханшаар 14 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 4.9 сая юань тус тус нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн ажиллагааг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.

Ч.Ариунболд

Related news