“Нэгэн үеийн бахархал” тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:38:12

Сэлэнгэ суманд зохион байгуулагдсан “Нэгэн үеийн бахархал” нэртэй тэмцээн дүнгээ гаргалаа.

Орхон аймагт оршин суудаг Сэлэнгэ сумын нутгийн зөвлөлийн зохион байгуулсан,  Даншгийн начин Д.Амарсайхан, шагайн харвааны  Улсын гарамгай мэргэн О.Отгонбат, А.Эрдэнэ-Отгон, Сэлэнгэ сумаас төрөн гарсан гар бөмбөгийн спортын мастеруудын нэрэмжит “Нэгэн үеийн бахархал” нэртэй энэхүү спортын арга  хэмжээнд  үндэсний бөх, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээнүүд зохиогдсон байна.

Үндэсний бөхөд 48 бөх барилдсанаас аймгийн заан М.Мөнх - Ирээдүй түрүүлж аймгийн заан н.Эрдэнэсайхан үзүүрлэлээ. Шагайн харваанд Улаанбаатар хотын ардын чуулгын н.Гангантөгс ахлагчтай баг түрүүлж, 2-р байранд Орхон аймгийн Үлэмж дархан мэргэн Г.Түвшинжаргал ахлагчтай баг, 3-р байранд Үлэмж дархан мэргэн н.Батбаатар ахлагчтай “Хөтөл баг”,  цуваа харваанд н. Гангантөгс 20 сумандаа 20 онож түрүүлсэн байна. Гар бөмбөгийн тэмцээнд н.Ханддорж ахлагчтай Булган сумын баг түрүүлж, Эрдэнэт Булган цахилгаан түгээх станц ТӨХК -ны баг 2-р байрт,  н.Нуваантая ахлагчтай баг 3-р байр эзэлсэн байна.

П.Батням

Related news