Амьтдад хужир, давс тавьж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:54:37

Монголын байгаль орчны иргэний зөвлөл, «Өлгий-байгаль» ТББ, Улаанхус сумын ЗДТГ, Монгол Алтайн нурууны улсын хамгаалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран зэрлэг ан амьтанг цас зудын гамшгаас аврах арга хэмжээ авч эхэллээ.

Тэд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын А хэсэг болох орчины бүсэд оршдог Хүрэн ууланд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ, Тэд тэндэхийн долоон цэгт 2,5 сая төгрөгийн үнэ бүхий таван тонн хужир шүү, давс тавьж өгсөн байна. Мөн Дэлүүн сумын нутаг дахь Ахунтын ангийн отогт хоёр тонн давс, Цэнгэл сумын Шивээт хайрхан дахь 400 гаруй янгир зутрах төлөвтэй болж голыг бараадсан тул ойрын өдрүүдэд 200 боодол өвс, нэг тонн давс хүргүүлж өгөхөөр болсон байна.

Цэнгэл сумын Мухарт дөрвөн буга чонын хоол болсон, Алтай сумын Елтод хүрэн баавгай хүний гараар хөнөөгдсөн хэрэг юу болж байгаа талаар асуухад С.Медеухан дарга дөрвөн бугын хорогдсон газар бол хамгаалалтын бүсэд эс хамаардаг нутаг. Харин баавгайг буудан алсан зургаан хүний хэрэг прокуророор хянагдаад шүүхэд шилжигдсэн байна гэсэн хариу өглөө.

Ш.Айзаря

Related news