Манай улсад Сөүл хотын дарга Пак Вон Сүн айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 17:43:55

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойн хүрээнд энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид  манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна. “Сөүлийн өдөр”-ийн хүрээнд урлагийн тоглолт болохоос гадна Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21-нд нээнэ хэмээн албаныхан хэллээ. 

Б.Заяа

Related news
Comments