“Уран дөш” холбоо галын тахилга үйлдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-02 12:07:17

Дорноговь аймгийн “Уран дөш” дархчуудын холбоо галын тахилгын тулгыг бүтээж хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрханы сүмийн урд байршуулж галын тахилгыг үйлдлээ.

Галын тахилгын ёслол энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 11 цагт Хан баянзүрх хайрханд болсон бөгөөд тахилгад  ирсэн хүмүүс өргөлийн архи, арц хүж зэргийг бэлтгэж  оролцжээ. “Монголчууд эрт дээр үеэс мөнх тэнгэрийг мөнх оршихын бэлгэдэл, галыг ариусахын бэлгэдэл гэж үзэн галын бурханаа тахьдаг байсан уламжлалтай.

Энэ тулгыг бүтээхэд Сайншанд сумын ЗДТГ болон сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгээр  нийт 15 сая орчим төгрөгийн санхүүжилтийг зарцууллаа” гэж “Уран дөш” дархчуулын холбооны тэргүүн Д.Нарантуяа  өгүүлэв.

                                                                                                                     Х.Эрдэнэбулган

Related news