АН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-15 11:58:15

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Тус бүлгийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дахин хэлэлцэж байгаа аж.

Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд "Хоригийг хүлээж авах нь зүйтэй" хэмээн үзсэн. Мөн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүрт нь бүлгээр хэлэлцэж, байр сууриа илэрхийлнэ гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар асуудлыг илүү нарийвчилж хэлэлцэж байгаа гэнэ.

Б.Туул

Related news
Comments