Өвлийн хүлэмжинд цэцгийн үрсэлгээ хийхээр зэхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:15:16

Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтэс өвлийн хүлэмж ажиллуулж байна. Өнгөрсөн 2015 оны намар тус хүлэмжиндээ халаалт оруулж холболт бэхэлгээг нь хийж гүйцэтгэсэн байна.

Цагаан сарын дөнгөж дараахан цэцгийн үрсэлгээ хийхээр зэхэж байна. Хөрс, бордоогоо  намар бэлдээд авсан байна. Төсөв танагдсан учраас үр бордооны тал дээр бага зэрэг асуудал гарах боловч боломж бололцооныхоо хэрээр асуудлыг зохицуулахаар төлөвлөж байна. Цэцгийн үрсэлгээг ингэж эрт хийснээр эх үрсийн баярын үеэр анхны цэцгүүд гарсан байх юм байна.

                                                                                                                         П.Батням

Related news