Өвлийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-02-05 11:38:54

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас  “Улаанбаатарын Өвлийн наадам 2016”-ыг маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Энэ үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгай зохион байгуулах юм.

Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр харваж, авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, бүргэд, морь тэмээ унан зургаа авахуулах боломжтой. Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалж байна.  

Ж.Болор

Related news