Онцгойгийн албан хаагчид малчдад туслах аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч малын зүй бус хорогдол хээл хаялт нэмэгдэж, малчдын эрүүл мэндийн байдал доройтох болсонтой холбогдуулан Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас “Малчин түмэндээ туслах” аян зохион байгуулж байна.
Аянд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид нэгдэж 180 ширхэг элгэвч, нэмнээг малчин түмэндээ хандивлалаа.
Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон өвөлжилт хүндэрсэн 8 сумын малчин өрхүүдийн өөрсдийн нөөцөлсөн өвс тэжээл барагдаж байгаа бөгөөд малын зүй бус хорогдол нэмэгдсээр 3000 гаруй мал хорогдоод байгаа ажээ.
Б.Гантуяа