Шүүхийн хамт олон сэтгэлийн дэм хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Шүүхийн хамт олон "Сэтгэлийн дэм”сайн үйлсийн аяныг хоёр дахь жилдээ санаачлан Мөрөн суманд амьдардаг амьдралын боломж муутай, ганц бие, олон хүүхэдтэй 2 айлыг сонгон авч цагаан сарын босгон дээр тавгийн идээг бэлэг болгон гардуулжээ.
Мөрөн сумын 4 дүгээр багт оршин суух Бэндэръяагийнх бага насны 4 хүүхэдтэй бөгөөд, эрхэлсэн тодорхой ажилгүй, айлын хашаа, байшинд амьдардаг сэтгэлийн дэм зайлшгүй шаардлагатай иргэн учраас сонгосон байна.
Мөн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух 65 нас хүч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие, зах дээр тэрэг түрж мөнгө олж амьдралаа залгуулдаг Мөнхжаргал нарт сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөн сар шинийн тавгийн идээг гардуулж сэтгэлийн дэм хүргэжээ.
Тус хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр тус аяныг өрнүүлдэг уламжлалтай ажээ.
Б.Гантуяа