Гал бичин жилд 24 хүүхдээр бүл нэмээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:17:47

2016 он гарсаар Өвөрхангай аймаг 279 хүүхдээр бүл нэмээд байна. Үүнээс гал бичин жилийн босго буюу 2 сарын 8-ны өдрөөс 15 хүртэлх өдрүүдэд 23 эх эсэн мэнд төрж, 24 хүүхэд хорвоод мэндэлсэн байна.

Тэдгээрийн  17 нь хүү, 7 нь охин бөгөөд нэг ихэр мэндэлсэн нь хүүдүүд юм.

Сар шинийн өдрүүдэд аймгийн БОЭТ дуудлага багатай байж, алсын нэг дуудлага ирсэн нь хүнд биш өвчлөл байлаа. Энэ өдрүүдэд осол гэмтэл, ханиад томуу, хүнд өвчлөлийн дуудлага гараагүй гэдгийг тус албанаас мэдээллээ.

Б.Батчимэг

Related news