Найман төрлийн шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн 12 төв найман төрлийн шинжилгээ хийж байна.
Үүнд элэгний В, С вирус, хелико бактери, шээс, эс, сахар, хавдарын шинжилгээ юм. Шинжилгээний үнэ тарифыг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталжээ. Тодруулбал, 2013 оноос дээрх шинжилгээг 1500-5000 төгрөгийн үнэтэй авч байна. Гэхдээ ихэнх төв шээс болон сахарын шинжилгээ тогтмол авдаг ч бусад нарийн шинжилгээ хийх тоног, төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байгаа гэнэ. Ялангуяа хелико бактер болон элэгний В, С вирусын шинжилгээний төхөөрөмж өртөг өндөртэй тул хүн ам ихтэй Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байдаг юм. Ингэхдээ харьяалал харгалзахгүй иргэдэд үйлчилдэг ажээ. Үүний нэг нь “ Ачлалт нар” Өрхийн эрүүл мэндийн төв юм. Тус төвд байрлах төхөөрөмжийг Уртбулаг, Бүрэнбүст багийн иргэд хандив цуглуулан авч өгчээ.
Б.Оюун-Эрдэнэ