ОРХОН: Нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-09 11:34:50

Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.


Аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.


Харин Орхон аймгийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9, Баян-Өндөр сумын сонгуулийн хорооны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн IV хуралдааны шийдвэрийг үндэслэн Оюут багт Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн Болдбаатар овогтой Бямбагэрэл, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Жанцансамбуу овогтой Чингүн нарыг хуульд заасны дагуу бүртгэж нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажлыг Баян-Өндөр сумын Сонгуулийн хорооноос зохион байгууллаа.


Үнэмлэх олгосноор нөхөн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ.




Related news