Тамирчид, дасгалжуулагчдад витамины багцаар үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:59:05

Өсвөрийн цаначдын УАШТ Булган аймгийн Тэшиг суманд амжилттай үргэлжилж байна. 

Тэмцээний үеэр Булган аймгийн ХГБХХ-ээс "Хүүхэд хөгжил хамгааллын баг" мөн, ЦГ,ОБГ, Нэгдсэн эмнэлэгийн баг бүрэлдэхүүн, Нийгмийн халамжийн хэлтэс зэрэг шаардлагатай хэлтсүүд хамтран ажиллаж байна.

Монос, Булган эм хангамж ХХК-ууд  хамтран 200 шахам тамирчид багш, дасгалжуулагч нарт витамины багцаар үйлчиллээ. Мөн ирсэн тамирчид, зочид төлөөлөгчдөд Булган аймгийн ХЖТ, Соёлын төвийн хамт олон урлаг уран сайхны тоглолтоор бэлэг барих гэж байна. Тэшиг суманд одоогийн байдлаар үүлэрхэг боловч цас ороогүй агаарын температур -18 – 22 градус байгааг мэдээллээ.

                                                                                                                              П.Батням

Related news