Шонхороос160 гаруй сая төгрөгийн орлого олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:30:24

Улирагч онд “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн дагуу 167.400.000 төгрөгийн орлого нэр бүхий сумдын орон нутгийн дансанд төвлөрчээ.

Тодруулбал, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны зөвшөөрлөөр шонхор шувуу барихаар  ирсэн гадаадын иргэдэд мөн онд Галуут сумаас 3, Жаргалант сумаас 3, Баян-Овоо сумаас 2 шонхор бариулсан байна. Хамгийн олныг буюу 19 шонхорыг Өлзийт сумаас, нийтдээ 27 шонхор шувууг бариулснаар дээрх орлогыг төвлөрүүлсэн байна.

Б.Мөнхзул

Related news