Бэлчээрийн усан хангамжийг сайжруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:19:25

Баянхонгор аймагт шинээр 36, сэргээн засварласан 85 энгийн уурхайн худаг гаргаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээгээр Баянхонгор аймгийн Баацагаан, Жаргалант сумдад 4 инженерийн хийцтэй худаг, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”-ийн санхүүжилтээр Бууцагаан, Хүрээмарал, Заг сумдад 7 инженерийн хийцтэй худаг гаргасан байна.

Мөн орон нутгийн хөгжлийн сан, “Тогтвортой ноолуур” төслийн хамтарсан санхүүжилтээр Жинст, Богд сумдад 2 худаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Жаргалант, Баацагаан сумдад 2 инженерийн хийцтэй худаг гаргажээ.

 

 

Related news