58 га-д нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:08:37

Баянхонгор аймагт улирагч онд техникийн нөхөн сэргээлт 56.5 га, биологийн нөхөн сэргээлтийг 1.5 га талбайд хийжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уул уурхайн нөхөн сэргээлтийг хүлээж авах байнгын комисс Галуут, Бөмбөгөр, Баян–Овоо, Жаргалант, Гурванбулаг сумдад ажилласан байна. Тус комисс 8 компанийн нөхөн сэргээлтийн ажлыг газар дээр нь очиж GPS-ээр хэмжилт хийн акт тогтоож дээрх дүнг баталгаажуулжээ.

Тодруулбал, “Ай эн Ди” ХХК 1.5 га, “Монголбалгоргео” ХХК 3.4 га, “Андынтэмүүлэл” ХХК 6.1 га, “Жамп – алт ” ХХК 13.5 га, “Жигүүр дэл” ХХК 17.1 га, “Оргил моунт” ХХК 5,8 га, “Жи энд Юу Голд” ХХК- 9.1 га талбайд тус тус техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Харин “Баялаг орд” ХХК 1.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Б.Мөнхзул

Related news