Хяналтын камерын тусламжтайгаар таван гэмт хэрэг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХэрэгжээд жил орчим болж, буй хяналтын камер гэмт хэргийн тоог бууруулахад үр нөлөө үзүүлж байна гэж Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.
2015 оны 4 сард "Смарт сольюшнз" ХХК 247 сая төгрөгийн хөрөнгөөр сумын 27 цэгт 32 камер суурилуулсны дүнд тухайн онд гэмт хэрэг тавыг илрүүлж, захиргааны зөрчил 50-иадыг таслан зогсоосон байна. Иймд Цагдаагийн газар хяналтын камерын тоог нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжруулах саналтай байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг