Барилга нурсны улмаас хоёр хүүхэд амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Лхагва гарагт Энэтхэгийн
нийслэл Шинэ Дели хотын хойд хэсгийн Ашок Вихар дүүрэгт орон сууцны барилга
нурсны улмаас бага насны хоёр хүүхэд амиа алдаж, 7 хүн гэмтэж бэртсэн байна.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газар болон гал түймэртэй тэмцэх газрын
ажилтнууд аврах ажиллагаа явуулж байгаа нь тус улсын телевизийн сувгуудаар
гарсан дүрс бичлэгээс харагдаж байгаа юм.
“Бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн. Ослын шалтгааныг
тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна” гэж холбогдох албаны
төлөөлөгч сурвалжлагчдад мэдээлжээ. Энэтхэг улсад жил бүр тохиодог борооны
улирлын үеэр байшин барилга нурах нь түгээмэл тохиолддог юм байна.
Э.Хулан