“Хангарьд” баг 21 оноогоор “Улаанбаатарын унаганууд”—ын ард жагсаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 21:00:00
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн сард эхэлсэн мэргэжлийн хөлбөмбөгийн Пепси лигийн тэргүүлэгчдийн эгнээнд Орхон аймгийн “Хангарьд” баг орлоо.

Найман тоглолтын дараах байдлаар “Хангарьд” баг долоон тоглолтод ялж нийт 21 оноотойгоор лигийн тэргүүлэгч “Улаанбаатарын Унаганууд”-тай зэрэгцэв. Мөн Хангарьд багийн тоглогч О.Мижиддорж 22 гоол оруулж лигийн “Мэргэн буучид”-ын жагсаалтыг тэргүүллээ.

Тэмцээн ирэх сарын 27-ны өдөр дуусах бөгөөд Орхоны  баг үлдсэн гурван тоглолтод дараалан хожвол, эхний гурван байрт шалгарах боломжтой юм. Лигийн тэргүүлэгч “Улаанбаатарын Унаганууд”  нэг ч хожигдолгүй байгаа бол Хангарьд баг нэг хожигдолтой тэдний ард бичигдэж байна.

“Хангарьд” багийн  дараагийн тоглолт энэ  сарын 12, 13-нд болно. Харин 27-нд  “Дэрэн” клубтай тоглоно. Тэмцээнд хөдөө, орон нутгаас ганцхан Орхон аймгийн “Хангарьд” клуб оролцож байна. Орхон аймгийн хөлбөмбөгийн шигшээ багт 16 тамирчин багтдаг бөгөөд 90 хувь нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид юм. Тэд 14 хоног тутамд Улаанбаатар хотод очиж, лигийн тэмцээндээ оролцож байна. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news