“Иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-02 00:33:21
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг  дэлхий нийтээр “Иргэний хамгаалалтын өдөр” болгон тэмдэглэдэг. Орхон аймгийн Онцгой байдлын газар энэ өдөр гамшгийн аюулыг бууруулах болон шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор алба хаагчдынхаа дунд сургалт явууллаа.

Мөн  “Үндэсний бичгээр хэн сайн бичих вэ?” тэмцээнийг иргэд болон алба хаагчдын дунд зохион байгуулав. Үүнээс гадна  “Говийн чоно-2016” сэдэвт  сургалт, дадлага ирэх сард болох бөгөөд энэ талаараа олон нийтэд мэдээлэл өглөө. Тодруулбал,  дөрөвдүгээр сарын 4-8-нд уг дадлага, сургалт болно. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагад гамшгийн нөхцөл байдал хэрхэн үүсдэг, ямар хүндрэл учирдаг вэ, түүнийг  яаж даван туулах талаар дэлгэрэнгүй заах ажээ.  

Б.Оюун-Эрдэнэ

Related news