Цасан шуурганы улмаас Улаанбаатараас Ховд руу зорчих зам хаагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЦаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч байгалийн гоц аюултай үзэгдэл болох тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Ховд аймгийн төв хэсгээр өчигдөр бага зэрэг шороон шуурга шуурсан бол, Улаанбаатараас Ховд руу ирэх зам Говь-алтай аймагт цасан шуурга болсны улмаас зам даваа хаагдаж байгаа тухай яригдаж байна. Харин зэргэлдээ Увс аймгийн Хяргас сум руу өвс тээвэрлэж яваа машинууд цасан шуургатай зам даваа хаагдаж байгаа ажээ.
Ховд аймгийн хэмжээнд 10 гаруй сум цасан зудтай байгаа ба Цөлжилтийг сааруулах төслийн Ногоон алт төслөөс Үенч,Эрдэнэбүрэн,Чандмань зэрэг сумдад өвс,тэжээл хүргэж байна.Харин аймгийн Нөөцийн газрын өвс,тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж зудтай байгаа сумдад хүргэх аймгийн засаг даргын захирамж гараад байна.
Ховд аймгийн ихэнх сумдын нутгаар хүйтний эрч буурахгүй,малын зүй бус хорогдол нэмэгдэж байна.
А.Бямбасүрэн