Японыг зорих жуулчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-22 10:45:40

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн 10 дугаар сард Японыг зорих гадаадын жуулчдын тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна. Газар хөдлөлт болон өөр бусад байгалийн гамшигт үзэгдлийн улмаас жуулчдын тоон үзүүлэлтийн өсөлтийн эрч энэ оны есдүгээр сард суларсан юм.


Тус улсын Аялал жуулчлалын үндэсний газраас гаргасан тайланд мэдээлснээр, өнгөрсөн сард нийт 2.64 сая жуулчин Японыг сонгон аялсан аж. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Холбогдох албаны төлөөлөгчийн мэдээлснээр, Европ болон АНУ-ын аялагчдын тоо өссөн нь ихээхэн түлхэц болсон аж. Түүнчлэн Хятад жуулчдын тоо 715 мянга гаруй байсан нь 7.8 хувиар өссөн үзүүлэлт болсон бол Америк жуулчдын тоо 144 мянгад хүрсэн нь 14.3 хувиар өссөн байна. 

Related news