Сбербанк Оросын хамгийн үнэтэй компани болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /RIA Novosti/. Сбербанк Москвагийн бирж дэх хөрөнгийн хэмжээгээрээ "Роснефть" компанийг гүйцэж түрүүлэн Оросын хамгийн үнэтэй компани болсныг арилжааны мэдээлэл харуулжээ.
Пүрэв гарагийн арилжаа дуусах мөчид Сбербанкны энгийн хувьцааны үнэ 0.96 хувиар өсч 199.4 рубль болсон бол давуу эрхтэй хувьцааны үнэ 172.9 рубльд хүрсэн нь 0.52 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү хувьцаануудын ханш өссөнөөр тус компанийн хөрөнгийн хэмжээ 4.47 их наяд рубльд хүрчээ.
Гэтэл “Роснефть”-ийн хувьцааны үнэ арилжаа дуусахад 0.18 хувиар буурч, 411.1 рубльд хүрсэн байна. Тус компанийн бирж дэх хөрөнгийн хэмжээ 4.36 их наяд рубль болж буурчээ. Хөрөнгийн хэмжээгээр гуравдугаарт, "Лукойл" компани 3.6 их наяд рублийн үзүүлэлтээр орсон байна. "Роснефть" Оросын хамгийн үнэтэй компаниудын жагсаалтад наймдугаар сараас хойш Сбербанкийг гүйцэж түрүүлж байжээ.