“Хүүхэд харах үйлчилгээ”-нд багийн Засаг дарга нар хяналт тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх 7 төв байна. Тухайлбал, гэр хорооллын Цагаанчулуут, Баянбулаг, Баянцагаан, орон сууцны хорооллын Бүрэнбүст багт байрлаж байна.
Иймд багийн Засаг дарга нар “Хүүхэд харах үйлчилгээ”-ний ажлын байрны стандартад хяналт тавих ёстой ажээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар Орхон аймагт 190 хүүхэд уг төвд хамрагдахаар болсон. Ингэхдээ 40 нь хөгжлийн бэрхшээлтэй, 150 нь 2-5 насны хүүхэд байна гэж тодорхой заасан ажээ. Иймд энэ шаардлагын дагуу хүүхдүүдээ хамруулж байгаа эсэхэд Засаг дарга нар хяналт тавих ёстой юм.
Орхон аймагт “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх 70 иргэн хүсэлт гаргаснаас 46 нь сургалтад хамрагдаж 41 нь гэрчилгээ авсан байна.
Б.Оюун-Эрдэнэ