Завханы банкуудад нийт 27000 шахам зээлдэгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ХААН, ХАС, Капитал, Төрийн банкны 53 салбар, тооцооны төвд нийт
120135 харилцагч байдгаас 26911 зээлдэгч байгаа гэсэн мэдээллийг
Монголбанкны Завхан салбараас өглөө.
Эдгээр банкуудад 64 мянга 500 орчим хадгаламж эзэмшигч, 7245 тэтгэвэр тэтгэмж авагч байна. Харин дээрх банкуудад нийт 287 ажилтан ажиллаж харилцагч байгууллага, иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Банкууд 2017 оны 12-р сарын 31-ны өдрийн байдлаар нийт 135 061,4 сая төгрөгийн актив хөрөнгөтэй, 11 259,0 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Байгууллага, иргэдийн нэр дээр 128 183,0 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй үүнээс 1 184,0 сая төгрөгийн зээл, хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд бүртгэлтэй байна. Иргэдээс 56 369,5 сая төгрөгийн хугацаатай хадгаламж, 15 056,2 сая төгрөгийн хугацаагүй хадгаламж татжээ.