Багш- хөгжлийн төвийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-03 11:27:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн хамт олон “Багш-хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулан 11 дүгээр сарын 30-нд нээлтээ хийлээ.  

“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн хүрээнд багш нарын ажлын орчин нөхцөлийг сайжруулж, ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү "Багшийн хөгжлийн төв"- тэй болж байгаа ажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Боловсрол Соёл Урлаг Спортын газрын дарга Ц.Бумангэрэл, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч О.Баярсайхан нар болон тус сургуулийн багш нар оролцлоо.

Сургуулийн захирал М.Энхбаяр нээлтийн үеэр “Багш хөгжлийн төв”-ийг тохижуулахад хувь нэмэр оруулсан О.Энхтөр, С.Өлзийбүрэн, Ч.Алимаа, Р.Оюун-Эрдэнэ, П.Болорчулуун, Б.Долгорсүрэн, Л.Идэрмөнх, Э.Буянравжих, н.Цэндсүрэн нар болон нийт багш нартаа талархаж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.

Тус сургуульд энэ жил 770 хүүхэд суралцаж байгаа ба нийт 50 багш, 19 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Related news