АНУ, Хятадын худалдааны түр эвлэрлийг өндрөөр үнэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /ТАСС/. Дэлхийн
томоохон эдийн засагтай хоёр орны хооронд дэгдсэн худалдааны дайныг түр зогсоох
тухай Хятад болон АНУ-ын тохиролцоог үр дүнтэй гэж Японы Засгийн газар үзэж
байна. Энэ тухай Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ
Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“АНУ болон Хятад
улс нааштай, үр дүнтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Бид үүнийг өндрөөр үнэлж
байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байруудыг
эзэлдэг эдийн засгийн томоохон гүрэнт улсууд санал бодлоо үр дүнтэй солилцож
чадсан нь Япон улсад төдийгүй дэлхий дахинд чухал юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Өнгөрсөн
амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин
Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 90 хоногийн дотор
худалдааны шинэ гэрээ байгуулах хүчин чармайлт гаргах тохиролцоонд хүрсэн юм. Үүний
сацуу, Цагаан ордны тэргүүн нэгдүгээр сарын 1-нээс Хятадын 200 тэрбум
ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй байхыг
зөвшөөрчээ.