Камбож, Монгол агаарын үйлчилгээний хэлэлцээр байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГПНОМПЕНЬ. /Phnompenhpost/. Монгол болон Камбож хооронд шууд нислэг үйлдэх замыг тавих, аялал, жуулчлалын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх боломжтой агаарын үйлчилгээний хэлэлцээрийг хоёр улс байгууллаа гэж Камбожийн Засгийн газрын албаны хүн мэдэгдэв.
Хоёр талын агаарын үйлчилгээнд зориулж олон улсын журмын дагуу уг хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч, жуулчдад шинэ боломжуудыг нээж өгөх юм гэж Камбожийн Иргэний нисэхийн нарийн бичгийн дарга нарын газрын хэвлэлийн төлөөлөгч Синн Чансере Вута мэдэгдэв.
“Хоёр талд хөрөнгө оруулалт хийх боломж гэж хөрөнгө оруулагчид үүнийг харж байгаа бол тэд давуу талыг ашиглах болно. Мөн уг хэлэлцээрийн ачаар далайд гарцгүй Монголын жуулчдыг “Ангкор Ват” сүм болон далайн эргийн аялалд татах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Камбожид аялах монголчуудын тоо дэндүү цөөн байдаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 500 хүрэхгүй монгол жуулчин Камбожоор аялсан байна гэж тус улсын Аялал, жуулчлалын яам мэдэгджээ.
Д.Нямтулга